Сагс хоосон байна
Бүтээгдэхүүн нэмж эхлээрэй
Бидний тухай
Бусдыг халамжлах нь зүгээр нэг мэргэжил бус, чин сэтгэлийн дуудлага байдаг гэдэгт бид итгэдэг. JAANUU брэнд энэхүү эрхэм үйлст тань нийцэх орчин үеийн эмнэлгийн хувцсыг урлан бүтээж байна. Өдөр тутмын хариуцлагатай үүргээ биелүүлж, өвчтөн бүрийн эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээ зориулдаг эмч таны хувцас ч мөн таныг бүхий л талаар халамжлан дэмжих үүрэгтэй билээ.

Үүсгэн байгуулагч
Эмч хүнд юу хэрэгтэйг ганцхан тэд өөрсдөө л мэддэг. Dr. Neela анх эмч нарын хувцсанд шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзсэн учраас энэ брэндийг үүсгэн байгуулжээ. Өөрийн бодит туршлага, ажлын талбар дахь мэдлэгтээ тулгуурлан өдөр тутмын ажлыг илүү хөнгөвчлөх, удаан эдэлгээтэй, уян хатан материалтай, хэрэгцээт бүх зүйлээ багтаах ухаалаг халаастай эмнэлгийн хувцсыг бүтээсэн.
2012
Үүссэн он
500K+
Хэрэглэгч
50+
Өнгөний сонголт
4.8
Дундаж үнэлгээ
Манай зорилго
Та загварлаг байдал эсвэл практик хэрэглээ хоёрын аль нэгийг сонгох шаардлагагүй. Орчин үеийн эсгүүр, биед эвтэйхэн байхаас эхлээд оновчтой байрлалтай халаас, цахилгаан зэрэг нарийн шийдэл бүрийг бид анхаарч бүтээдэг. Ингэснээр та ажил дээрээ ч, ажлын дараа ч өөртөө итгэлтэй, тав тухтай, хамгийн сайхан мэдрэмжийг авах боломжтой.

Биднийг хамт олон маань хүчирхэг болгодог
JAANUU-ийн амин сүнс бол эрүүл мэндийн салбарын чин сэтгэлт мэргэжилтнүүд юм. Та бүхний өвчтөндөө зориулдаг халамж, зүтгэл биднийг үргэлж илүү сайн бүтээгдэхүүн хийхэд хөтөлдөг. Бид зөвхөн өндөр чанартай эмнэлгийн хувцас урлаад зогсохгүй, дэлхийн өнцөг булан бүрийн эмч, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн том гэр бүлийг бүтээхийг зорьдог. Таны бахархалт мэргэжлийн алхам бүрд хамт байж, JAANUU брэндийг өөрийн хэв маягаар амилуулж буй түүхийн тань хэсэг болох нь бидний зорилго билээ.

Made For Your Full Day
Манай үнэт зүйлс
Бүтээгдэхүүн бүр олон шат дамжлагын дараа таны гар дээр очдог. Олон удаагийн угаалт, шөнийн ээлж, идэвхтэй өдрүүдийн дараа ч шинэ мэт харагддаг.
Ажлын хувцас гэдэг нь гоёмсог харагдаж болохгүй гэсэн үг биш. Манай загвар зохион бүтээгчид практик болон гоо зүйг нэгтгэдэг.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг шууд хэрэгжүүлэн бүтээгдэхүүнийг тасралтгүй сайжруулдаг.
UltraLITE™ даавуунд дахин боловсруулсан утас ашиглаж байгаль орчныг тэргүүн зэрэгт тавьдаг.



Цуглуулга